Хэрвээ чи миний зүүд байсан бол
Хэзээ ч би сэрэхгүйгээр зүүдлэх байсан
Хаа нэгтээгээс чамайг ирнэ гэвэл
Хаашаа ч холдохгүй хүлээсээр л байна
Түмэн оддын дундах нар нь билээ чи
Тэгээд бас ганцхан миний л хайр
Тэргэл сартай шөнийн зүүдний минь хайр
Тиймээ чи миний анхны хайр
Яагаад ч юм би мод байсан бол
Яаг дээрээс нь тусах нар нь чи байхсан
Ярьж байгааг чинь сонсоод сууна гэвэл
Яасан ч чамаас холдохгүй сонсоод л байна
Чимээгүй ирээд буцсан чи миний анхны хайр
Чигээрээ яваад эргэж хараагүй хатуу хайр
Чин сэтгэлийг минь сонссон ч эргээгүй хайр
Чи миний алдмааргүй анхны хайр
Хэзээ ч би сэрэхгүйгээр зүүдлэх байсан
Хаа нэгтээгээс чамайг ирнэ гэвэл
Хаашаа ч холдохгүй хүлээсээр л байна
Түмэн оддын дундах нар нь билээ чи
Тэгээд бас ганцхан миний л хайр
Тэргэл сартай шөнийн зүүдний минь хайр
Тиймээ чи миний анхны хайр
Яагаад ч юм би мод байсан бол
Яаг дээрээс нь тусах нар нь чи байхсан
Ярьж байгааг чинь сонсоод сууна гэвэл
Яасан ч чамаас холдохгүй сонсоод л байна
Чимээгүй ирээд буцсан чи миний анхны хайр
Чигээрээ яваад эргэж хараагүй хатуу хайр
Чин сэтгэлийг минь сонссон ч эргээгүй хайр
Чи миний алдмааргүй анхны хайр